• modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/33.jpg
  • modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/dfd.jpg
  • modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/lveis1.jpg
  • modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/lveis4.jpg
  • modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/lveis5.jpg
  • modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/lveis6.jpg
  • modules/mod_lv_enhanced_image_slider/images/demo/lveis7.jpg

Онцлох мэдээ

Хурал

IMG045

 -Нийслэлийн засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Батэрдэнэ болон Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан ,дэд дарга Х.Галымбек нарын хамт 2013.04.09-нд агаарын чанарыг сайжруулах бүсэд эрчим хүчний хэмнэлттэй зуух нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх арга аргачилалын шинэчилсэн схем болон шинэчилсэн ажилбарыг дүүргүүдийн засаг даргын орлогч  нарт мэдээлэл өгөх хуралдааныг зохион байгууллаа.

 

дэлгэрэнгүй...
 
Семинар

------- Манай алба нь 2012.03.06 нд Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай хамтран  Япон  Улсад дунд болон богино хугацааны сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдийн Follow-up семинарыг “Air pollution” сэдвийн дор “Жайка”-ийн Дэлхийн байгаль орчны төв /JICA-GEC/-тэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Илтгэлүүдийг доорх холбоос дээр дарж илтгэлүүдийг үзнэ үү.

 

Маэда Хироюки 

Ч.Батсайхан /Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга /

Нийсэлийн Мэргэжлийн Хяналтын Газар


Jica Төсөл

Улаанбаатар хот дахь агаар бохирдлын асуудал
ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクト

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам 2009 оны байдлаар 1120000 гэж албан тоо гарсан байдаг ч үүнээс гадна бүртгэлгүйгээр шилжин ирэгсэд байгаа бөгөөд одоо ч хотын хүн ам маш хурдацтайгаар нэмэгдсээр байна. Нийслэлд 3-н нүүрсэн галлагаат дулааны цахилгаан станц, 200 гаруй дунд оврын халаалтын зориулалттай жижиг загварын УХЗ (Усан халаалтын зуух: УХЗ), 1000 гаруй үйлдвэрлэлийн зориулалттай жижиг зуух, түүнээс гадна гэр хорооллын 140000 өрх айлын зууханд нүүрс шатааснаас ялгарах тоос тоосонцор нь агаарыг ихээхэн бохирдуулж, хотын оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна.

Нөгөөтэйгүүр Монгол улс нүүрсний арвин нөөцтэй орон учраас түлш эрчим хүчний баталгаат эх үүсвэр болох нүүрсийг түшиглэх хандлага ихтэй бөгөөд нүүрснээс татгалзахын тулд нэлээд урт хугацааны бодлого, хүчин чармайлт шаардлагатай. Мөн сүүлийн жилүүдэд автомашины хэрэглээ ихэсч, улмаар хар тугалгатай бензин өргөнөөр худалдаалагдаж байгаа тул угаарын хийн эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл ч сэтгэл түгшээж байна.

Тиймээс Монгол улсад сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нь засгийн газрын түвшинд ч, ард иргэдийн хүрээнд ч тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд олон хандивлагч байгууллага гэр хорооллын зуух, түлшний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Мөн агаарын чанарын загварчлал болон эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн судалгаа явуулж байгаа боловч цахилгаан станц, УХЗ зэрэг том, дунд оврын эх үүсвэрээс ялгарах бохирдуулагч бодисын тооцоог хараахан баталгаатай гаргаж чадахгүй байгаагаас ялгарлыг бууруулах арга хэмжээг хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна.

Холбоосууд



“УБ ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ХЯНАЛТЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ 2-Р ҮЕ ШАТ"ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨРНӨЛӨӨ

IMG 5265

Нийслэлийн Агаарын чанарын алба болон Олон улсын хамтын ажиллагааны JICA- байгууллага хамтран 2013 оны 6 сарын 11 нд JICA-II УБ хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл 2-р үе шат хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төслийн хэлэлцүүлгийг Нийслэлийн Экологи, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ  нээж үг хэллээ. 

 "Улаанбаатар хот дахь Агаар бохирдуулах бодисын ялгарлын хэмжээг бууруулахад чиглэсэн төр захиргааны бодлогын  хэрэгжилтийг бэхжүүлэх" гэсэн эрхэм зорилготой ба төслийн зорилт нь "Нийслэл болон бусад холбогдох байгууллагын боловсон хүчний мэргэжлийн чадварыг сайжруулахад голлон анхаарч, УБ хотын агаарын бохирдолд авах арга хэмжээний хэрэгжилтийн явц, ур чадварыг сайжруулан бэхжүүлэх" юм. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын нэг болох JICA-I төсөл нь 2010-2013 онд хэрэгжүүлсэн агаарын чанарын хяналт шалгалтыг бэхжүүлэх,боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх бусад нарийн багаж хэрэгслүүд дээр ажиллаж хэмжилтийн технологи дээр дүгнэлт хийн чадавхыг нэмэгдүүлсэн юм. Төслийн II-аар шатны цаашдын зорилго нь өмнөх хэрэгжүүлсэн JICA-I төслийн үр дүнг дээшлүүлэх техникийн болон боловсон хүчний мэдлэгийг сайжруулах , агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг судалж түүнийг бууруулах ажлыг боловсруулж мөн агаарын бохирдлыг нягтлан шинжилж гарсан  үр дүнгээ хянан боловсруулалт хийх чадварыг сайжруулах үндсэн гол зорилготой юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОНХЯ, ЭХЯ, БХБЯ, ЗТЯ, УУЯ, ЦУОШГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагууд /Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс, Дотоод аудитын газар, БОНХ-ийн газар/, 2,3,4-р  ДЦС, МУИС, ШУТИС зэрэг байгууллагууд оролцлоо. Цаашид Олон улсын хамтын ажиллагааны JICA- байгууллага болон бусад байгууллагууд хамтран ажиллах уялдаа холбоогоо сайжруулан бэхжүүлж, нээлттэй мөн үр дүнтэй ажилллах арга замыг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.

 

-Дэлгэрэнгүй
 
АГААРЫН БОХИРДОЛТОЙ ИРГЭН БҮР ТЭМЦЭХ ЁСТОЙ

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж бид өмнөх жилүүдэд ярьсаар ирсэн тэгвэл энэ гамшиг бидний амьдрал, эрүүл мэнд, удмын санд ямар их хохирол учруулж байгааг бид сайн мэднэ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь агаарын тухай хуулийг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд үүнтэй холбогдсон төсөл хөтөлбөрүүдийн уялдааг хангах, зохицуулах, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж зохион байгуулж байна.

Салбар хороо хариуцсан хяналтын менежер Б.Жаргалсайхан

 Үүний нэг ажил нь Улаанбаатар хотын утааны бохирдлын дийлэнх хувийг гаргаж байгаа гэр хороололын утааг багасгах, хорт хийг бууруулах зорилгоор хуучин зуухыг сайжруулсан зуух болон усан халаалттай нам даралтын зуухаар солих, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг дэмжих ажлыг эрчимтэй зохион байгуулж одоо уг төсөл төгсгөлийн шатандаа орж байна. Энэ ажлыг эрчимжүүлэх үүднээс Дүүргийн Засаг даргаар ахлуулсан салбар хороог дүүрэг тус бүр дээр байгуулан ажиллаж байна. Сайжруулсан зуухны түгээлтийг нэмэгдүүлэх, иргэдэд хялбар, дөт байлгах зорилгоор гэр хороололд нийтдээ 21 цэг / БГД-6, БЗД-5, ХУД-1, ЧД-3, СХД-3, СБД-3 / байгуулан хөдөлгөөнт байдлаар ажиллуулахаар зохион байгуулан ажиллаж байна. Тухайн хороонд ажиллаж байгаа зуух борлуулалтын цэг тодорхой хугацаанд ажиллан дараагийн хороонд шилжих тул тухайн хорооны иргэд идвэхтэй хамрагдах нь зүйтэй байна. Эдгээр сайжруулсан зуухнууд нь түлш бага зарцуулдаг, дулаанаа удаан барьдаг, түлш шаталтыг сайжруулж хорт утаа бага ялгаруулах зэрэг олон давуу талтай. Зуухаа сольсон хэрэглэгчид сайжруулсан зуухны үр ашгийг илүү мэдэрч ярьж байна. Мөн нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ оны хүйтэний улирал эхлэх үед Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байх, сайжруулсан болон коксжсон нүүрсний үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

-Дэлгэрэнгүй
 
ЧАНАР, СТАНДАРТАД НИЙЦСЭН ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БОЛОВСРУУЛСАН ТҮЛШЭЭР ГЭР ХОРООЛЛЫГ ХАНГАНА

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны XIX хурал

2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг зөвхөн өвлийн цаг буюу утааны улиралд л ярьдаг байсан бол өнөөдөр хавар, зун, намрын улиралд ч энэ асуудлыг цогцоор нь шийдэхээр тасралтгүй ажиллаж бэлтгэлээ базааж байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”, ММСС-гийн “Цэвэр агаар төсөл”-өөс өнгөрсөн хугацаанд хийсэн нэг томоохон ажил нь сайжруулсан зуухаар айл өрхүүдийг хангах явдал байлаа. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн уг төсөл өнөөдрийн байдлаар 65 хувьтай буюу Улаанбаатар хотын гэр хорооллын нийт өрхийн 120 мянган өрхийг сайжруулсан зуухаар хангаад байгаа юм. Цаашид энэ ажлыг 2013-2014 оны өвөл багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

-Дэлгэрэнгүй
 
ДЭЛХИЙН БАНКНЫ УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ САЙЖРУУЛСАН, ЦЭВЭР ШАТАЛТТАЙ ЗУУХНЫ ТУРШИЛТАНД УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Төслийг удирдах нэгж “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, цэвэр шаталттай зуухыг сонгон шалгаруулах туршилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Туршилтад хамрагдах хүсэлт гаргаж байгаа зуух үйлдвэрлэгчид нь доорх шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Үүнд:
1. Туршилтад хамрагдах зуухны нэр, загвар, үйлдвэрлэгч тодорхой байх.
2. Зуух нь техникийн ерөнхий ажлын зурагтай байх (Гар зураг авахгүй)
3. Зуух нь битүүмжлэл сайтай байж зууханд орж байгаа агаарыг хянах боломжтой байх.
4. Зуух нь халаалтын болон хоол цай хийх боломжтой байх
5. Зуухыг асаахад хялбар, элдэв төрлийн газ ашигладаггүй байх
6. Зуух нь ердийн түлшээр (түлээ, нүүрс, хагас коксон шахмал түлш) ажилладаг байх
7. Зуухны шаталтын зарчмаа үйлдвэрлэгч өөрөө тайлбарлаж чаддаг байх
8. Импортоор оруулж ирж байгаа бол албан ёсны гэрээт борлуулагчийн гэрээ, зөвшөөрөлтэй байх.

Туршилтад хамрагдах хүсэлтэй зуух үйлдвэрлэгчид 2013 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 31-ний Баасан гарагийн 15:00 цагаас өмнө холбогдох материалаа бүрдүүлэн өгч, дараах хаягаар зуухаа авчирч өгнө үү.

Туршилтад хамрагдах зуухыг хүлээн авах газар: Сүхбаатар дүүргийн 17-р хороо, ШУТИС-ийн харьяа Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэн (ДТҮЭХ)-ийн зуухны туршилтын лаборатори.

Холбоо барих
Утас: 318124, Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Вэб сайт: www.usip.mn

 
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 10-нд болж Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах тухай, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. 2013 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын ойрын хугацааны зорилт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг үндэслэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох төслийг боловсруулж энэхүү төслийг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан тушаал, захирамжаар баталсан юм. Тус тушаал захирамжийн хүрээнд нийслэлийн гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол болох тоосонцорын хэмжээг багасгах, түүхий нүүрсний галлагаанаас үүдэлтэй хүхэрт ислүүдийг багасгах зорилт тавьжээ. Агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсэд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх зэрэг 7 дүүргийн нийт 99 хороог хамруулж тухайн бүсийг 3 дэд бүстэйгээр шинэчлэн тогтоож эрчим хүчний хэмнэлттэй зуухаар бүрэн хангахаар ажиллаж байгаа юм байна. 

-Дэлгэрэнгүй
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 15-с 1

Агаарын бохирдол

Баннер

Видео

Get the Flash Player To see this player.

Санал асуулга

Таны бодлоор Улаанбаатар хотын агаарыг аль нь хамгийн их бохирдуулж байна вэ?

56.3%
36%
3.6%
1.1%
3%
Loading...

Манай зочид

ӨнөөдөрӨнөөдөр62
ӨчигдөрӨчигдөр116
Энэ 7 хоногЭнэ 7 хоног266
Энэ сардЭнэ сард1518
HийтHийт70048

Цаг агаар